Үүнийг тодруулахын тулд орц найрлагыг нь авч үзэх хэрэгтэй. Шар айрганд алкогол, уураг, нүүрс ус, органик болон амин хүчлүүд, эрдэс давс, аминдэмүүд
орсон байдаг ч харин тос огт агуулдаггүй юм. Хүний биед ашигтай бүх бодис нь шар айрагны исгэгчинд агуулагдаж байдаг. Үүнд, кали, кальци, фосфор, магни, зэс, цинк, төмөр зэрэг орно. Шар айрагны исгэгчид бас олон төрлийн аминдэм бий. Тухайлбал, В-ийн төрлийн аминдэм, Н болон Е аминдэм, Ф провитамин, никотин, пантотен, фолиевын хүчлүүд агуулагдана. Шар айрганд агуулагдах калорийн хэмжээ нь сорт төрлөөс хамааран зуун граммд 45 – 80 килокалори байдаг учир таргалуулахгүй онцлогтой. Хамгийн гол нь зөв тохируулан ууж хэрэглэх хэрэгтэй. Хэтрүүлэн хэрэглэвэл ямар ч хоол хүнс сөрөг үйлчлэлтэй болдог билээ.
0 comments:
Speak up your mind
Tell us what you're thinking... !