Монголчуудын өвөг дээдэс болох Хүннү нар анх 12 жилийн тооллыг зохиожээ. Хожим Хятадын Хань улс авч хэрэглэснээс цааш Япон, Солонгос, Вьетнам зэрэг Азийн орнуудад дэлгэрчээ. Хүннүчүүд нар, салхи, шуурга, цас, бороо, аянга, үер, ган гачиг зэрэг байгалийн элдэв үзэгдлийг нар сарны эргэлттэй нарийн холбон цаг улирлыг ажиглаж иржээ. Тэрхүү ажиглалтынхаа үндсэн дээр жилийг дөрвөн улиралд хувааж, дөрвөн улирлаа 12
сар болгон хувааж өөрсдийнхөө амьдралд ойр байдаг, эсвэл шүтэж биширч ирсэн амьтдынхаа нэрээр нэрлэжээ. 12 жилээ улаагчин, шаргачин, цагаагчин, хөхөгчин, харагчин гэж таван өнгөөр нэрлээд 12 жилээ 5 удаагийн давталтаар тооцож нэг жаран гэж тоолдог байжээ. Нэгдүгээр сараас “үхэр сар” хэмээн тоолж эхэлнэ.
0 comments:
Speak up your mind
Tell us what you're thinking... !