Говь-Алтай аймгийн Тонхил, Төгрөг, Цээл, Алтай, Бугат, Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Өлгий аймагт харьяалагдах болжээ.
Алтайн урианхайчууд Баян-Өлгий аймгийн Буянт, Булган сумдын нутагт, Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут суманд аж төрж байна. Нэлээд тооны урианхайчууд Сэлэнгэ аймгийн Орхон, Зүүнбүрэн сум, Хэнтий аймагт суурьших болжээ.
Урианхай эмэгтэйчүүд сээтэн чихт малгай, өргөн ханцуйтай ууж өмсдөгөөрөө ялгарна. Ууж нь хатуу босоо дэргэр мөртэй, ардаа оноотой байдаг. Эрэгтэйчүүд нь цагаан өнгийн дээлийг өдөр тутам өмсдөг. Ташаа хүртэл нь урт оноо гаргаж онооныхоо дээд талд хар даавуугаар том угалз оёдогоороо бусад үндэстнээс ялгарна. Энгэр хормойг нь өргөн хар торго ба хурганы арьсаар эмждэг.
Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл номоос
0 comments:
Speak up your mind
Tell us what you're thinking... !